Тайван, Тайпей, 2017.03.16. QNAP® Системсээс 16 ш дискийн үүртэй, бизнесийн ангилалын Xeon® D
TS-1685 десктоп супер NAS бүтээснээ зарлалаа. Тус NAS нь 3.5" –ийн 12 ш, 2.5"-ийн 4 ш SSD дискийн үүртэй, 6 ш M.2 SSD слоттой, Intel® Xeon® D процессортой. TS-1685 нь аюулгүй байдал, бизнесийн бэлэн байдлыг хангасан 10GbE/40GbE NIC, PCIe NVMe SSD, график карт, USB 3.1-ийн карт суурилуулах PCIe нэмэлт слотуудтай тул байгууллагын Мэдээллийн технологийн дэд бүтцийг оновчлоход хамгийн тохиромжтой сонголт болно.
TS-1685 нь өндөр гүйцэтгэл бүхий Intel® Xeon® D multi-core процессортой, 128 GB хүртэл өргөтгөх боломжтой DDR4 RAM-тай, унших хурд 2,339 MB/s. Кэш хурдасгасгах зориулалт бүхий 4 ш 2.5" SSD, 6 ш M.2 SATA 6Gb/s SSD слоттой. TS-1685 нь Qtier™ технологийг дэмждэг тул M.2 SSD, SSD, өндөр багтаамж бүхий SATA драйверүүдийн хооронд өгөдлийг хамгийн оновчтой байдлаар хадгална.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер David Tsao "TS-1685 нь гүйцэтгэл өндөр, багтаамж сайтай байх шаардлагыг хоёуланг нь хангадаг. Орчин үеийн дата төвүүдэд ашиглагдаж байгаа NAS төхөөрөмж нь SSD кэш,PCIe нэмэлт слоттой байхаас гадна 10GbE/40GbE бэлэн байдлыг хангадаг байх шаардлагатай болсон байна. Энэ бүх шаардлагыг хангадаг TS-1685 нь виртуалчлал, их хэмжээний өгөгдөл хадгалах, сэргээх гэх мэт их bandwidth шаардсан аппликэйш хэрэглээнд тохирох сонголт болно" гэж онцолсон байна.
TS-1685 нь Мэдээллийн технологийн менежментийн дэвшилтэт функүүдийг дэмждэг. Эдгээрийн нэг болох QRM+ төвлөрсөн удирдлагын шийдэл нь МТ админуудад (сервер, компьютер, клент гэх мэт) сүлжээнд холбогдох төхөөрөмжүүдээ хянах удирдахад нь тусалдаг. QRM+ нь IPMI 2.0 –той хослон ажилладаг, сүлжээний топологийг графикаар харуулдаг. TS-1685 нь QNAP NAS –ийг алсаас удирдагч Q'center –ийг дэмждэг тул системийн лог харах, firmware шинэчлэх зэрэг ажлуудыг алсаас хандан хийх боломжтой.
Өндөр хүчин чадал бүхий TS-1685 нь VMware®, Citrix®, Microsoft® Hyper-V®, Windows Server® 2012 R2 гэх мэт виртуал орчинг дэмжихээс гадна Virtualization Station ашиглан Windows®, Linux®, UNIX® and Android™ суурьтай виртуал машин үүсгэх, Containers Station ашиглан хязгааргүй тооны LXC, Docker® контэйнерчлэгдсэн аппликэйшн үүсгэх боломжтой.
TS-1685 нь all-in-one NAS тул, түүнийг платформ хооронд өгөгдөл хуваалцах, нөөцлөх, сэргээхэд голчлон ашиглахаас гадна QNAP NAS-ийг дагалдаж ирдэг бүтээмж нэмэгдүүлэхэд туслагч олон аппликэйшнг ашиглах давуу талтай. Эдгээр аппликэйшүүдээс дурдвал; Qsync нь төхөөрөмж хооронд өгөгдөл синхронизац хийнэ. Бүтэн өгүүлбэрээр хайлт хийдэг Qsirch хайлтын систем нь NAS төхөөрөмжөөс өгөгдлийг хоромхон зуур хайж олно. QmailAgent нь олон төрлийн мэйл аккаунт, IMAP сервер дээрх мэйлүүдийг төвлөрүүлэн удирдана. Notes Station нь хэрэглэгчдэд онлайн орчинд, джитал тэмдэглэл үүсгэгч note-taking аппликэйн ашиглах боломж олгодог. TS-1685 нь VPN сервер, клент сервис, мэргэжлийн IP хяналтын системийг дэмждэг.
TS-1685 -ийн өгөгдөл хадгалах зайг нэмэгдүүлэхийн тулд дөрөв хүртэлх тооны REXP-1000 Pro (NAS төхөөрөмжийн өргөтгөл) холбох боломжтойгоос гадна VJBOD (Virtual JBOD) технологи ашиглан бусад QNAP NAS-ийн сул зайг нэгтгэн виртуал диск үүсгэн, сторэйжийг өргөтгөх боломжтой.
Техникийн үзүүлэлт
Загвар |
CPU |
Санах ой, тэжээл |
TS-1685-D1521-16G |
Intel® Xeon® D-1521 процессор, 4-core 2.4 GHz |
16GB non-ECC RAM (8GB UDIMM*2), 250W PSU |
TS-1685-D1521-32G |
32GB non-ECC RAM (16GB UDIMM*2), 250W PSU |
TS-1685-D1521-32G-550W |
32GB non-ECC RAM (16GB UDIMM*2), 550W PSU |
TS-1685-D1531-32G |
Intel® Xeon® D-1531 процессор, 6-core 2.2 GHz |
32GB non-ECC RAM (16GB UDIMM*2), 250W PSU |
TS-1685-D1531-64G |
64GB non-ECC RAM (16GB UDIMM*4), 250W PSU |
TS-1685-D1531-64GR |
64GB ECC RAM (16GB RDIMM*4), 250W PSU |
TS-1685-D1531-128GR |
128GB ECC RAM (32GB RDIMM*4), 250W PSU |
TS-1685-D1531-64GR-550W |
64GB ECC RAM (16GB RDIMM*4), 550W PSU |
TS-1685-D1531-128GR-550W |
128GB ECC RAM (32GB RDIMM*4), 550W PSU |
* Intel® Xeon® D-1548 процессорын хувьд захиалгын доод хэмжээг QNAP-ийн борлуулагч, төлөөлөгчидтэй холбогдон тодруулна уу.
Intel® Xeon® D multi-core процессортой, 128GB хүртэл өргөтгөх боломжтой DDR4 RAM; 12 x 2.5"/3.5" HDD/SSD, 4 x 2.5" SSD слоттой, SATA 6Gb/s дэмждэг; 6 x M.2 SATA 6Gb/s SSD слоттой (M.2 M.2 SSD загваруудаас сонгох боломжтой); 2 x 10GBASE-T порт, 4 x Gigabit порт; 2 x PCIe Gen3 (x8) слот, 1 x PCIe Gen2 (x4) слот; 3 x USB 3.0 порт; 1 x спикер; 1 x 3.5mm аудио оролттой.
Боломж
TS-1685 шинэ NAS төхөөрөмжийг худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй
www.qnap.com сайтаас танилцана уу.
Ижил төстэй NAS-тай харьцуулсан харьцуулалт
|
TS-1685-D1521-16G |
DS3617xs |
CPU |
Intel® Xeon® D-1521, 2.4 GHz |
Intel® Xeon® D-1527, 2.2 GHz |
RAM |
16GB (Max. 128 GB) |
16GB (Max. 48 GB) |
HDD |
12 x 3.5" + 4 x 2.5" |
12 x 3.5" |
M.2 |
6 x SATA M.2 port |
-- |
PCIe слот |
3 |
1 |
10GbE порт |
2 x10GBASE-T порт |
-- (сонголттой) |
Gigabit порт |
4 |
4 |
Мэдээллийн эх сурвалж |
QNAP official website |
Synology official website |
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
mongoliasales@qnap.com
Утас +886-2-2641-2000