Тайван, Тапей. 2017.05.23. QNAP® Системс Виртуалчлал болон клауд нөөцлөлтийн салбарт сүүлийн үед хурдацтай гарч ирсэн NAKIVO® компанитай хамтран, QNAP NAS-тай интергацчилсан, VM нөөцлөлтийн шийдэл боловсруулснаа танилцуулж байна. Тус шийдэл нь гамшиг, ослын үед нөхөн сэргээх шийдэл байх ёстой тоног төхөөрөмжөөс шууд сэргээлт хийх, өгөгдөл нөөцлөх, нөөцлөлтийн програм хангамж гэсэн бүрдлийг бүгдийг нь агуулдаг. QNAP NAS хэрэглэгчид NAKIVO ашиглах нь бусад програм хангамжтай харицуулахад үнийн хувьд хямдаас гадна, өгөгдөл нөөцлөлтөд зарцуулах хугацааг 1.9 дахин хэмнэнэ.
NAKIVO Backup & Replication системийн ажиллагаа хурдан, найдвартай, программаас үл хамаардаг, агентгүй VMware®, Hyper-V®, AWS® EC2 VM нөөцлөлт, сэргээлтийг дэмждэг, VM нөөцлөлтийн хямд шийдэл болно. Эдгээрээс гадна нөөцлөх болон сэргээх хурд, найдвартай байдлыг нэмэгдүүлэх, өгөгдөл давхардлыг арилгах, өгөгдөл шахаж бичих замаар сторэйжийн зайг хэмнэдэг, өөрчлөлтийг CBT/RCT-тэй нөөцлөх, өгөгдлийг LAN сүлжээгүйгээр дамжуулах, VM болон объектыг агшин зуур сэргээх, нөөцлөх, нөөцлөлтийг хоромхон зуур шалгаж, сэргээсэн VM-ын дэлгэцийн хуулбарыг гаргах гэх мэт ахисан төвшний боломжуудтай. NAKIVO Backup & Replication v7 хувилбарыг QNAP-ийн QTS App Center –ээс татан авч, ашиглах боломжтой. VM хамгаалалт шаарддаг хэрэглэгч NAKIVO Backup & Replication-ны удирдахад хялбар, цогц боломжийг хүчирхэг, аюулгүй байдлыг хангасан, баялаг QNAP NAS-тай хослуулан хэрэглэх боломжтой.
QNAP-ийн дэд захирал Jack Yang “NAKIVO нь QNAP NAS хэрэглэгчдэд дан болон нэгдсэн системийн VM нөөцлөлтийн хамгийн шилдэг шийдлүүдийг санал болгодог. Орчин үеийн мэдээллийн технологийн дэд бүтцэд виртуалчлалыг ихээр нэвтрүүлэх хэрэгцээ бий болж байна. Энэ хэрэгцээг хангахын тулд бид виртуал машины тасралтгүй ажиллагааг хангадаг, хос контроллертой Enterprise ZFS NAS ашиглахыг санал болгодог бол хэрэглэгч QNAP-д суурилсан NAKIVO VM нөөцлөлтийг сонгон Enterprise ZFS NAS-ын онлайн нөөцлөлтийг хийж виртуалчлалын иж бүрэн шийдлийг ашиглах боломжтой болж байна” хэмээн онцолжээ.
NAKIVO нь VM-ын нөөц хувийг QNAP NAS-аас өөр онлайн/офлайн сторэйж болон Amazon Cloud руу хуулна. Энэхүү нөөцлөн хуулах ажиллагаа нь өөрийн гэсэн цагийн хуваарь болон сэргээх тохиргоотой тул гамшиг, ослын үед өгөгдөл сэргээх ажиллагаанд ашиглахад хамгийн үр ашигтай хэрэгсэл болно.
Боломж
NAKIVO апплкэйшнийг
QTS App Center -ээс татан авч, ашиглах боломжтой.
Системийн шаардлага
Техник хангамж: x86 процессор (Intel, AMD), 2 core, Санах ой/RAM 1 GB-ээс багагүй байх
Firmware: QTS 4.3.3 буюу түүнээс хойших хувилбар (64-bit)
QNAP NAS-ын загварууд TES-x85, TDS-16489U, TS/TVS-x80, TVS-x82, TVS-x71, TVS-x73, TS/TVS-x70, TS/TVS-x63, TS/SS-x79, TS-x53, TS-x51
NAKIVO компанийн тухай
Тус компани нь 2012 онд байгуулагдсан. Төв оффис нь Silicon Valley-д байрладаг. NAKIVO нь өгөгдлийг VMware, Hyper-V, cloud орчинд хурдан, найдвартай хадгалах шийдлийг боловсруулдаг. NAKIVO Backup & Replication шийдлийг 10 мянга орчим компани өгөгдлөө найдвартай, бага өртгөөр хадгалах, сэргээх зорилгоор ашигладаг. 140 гаруй хостинг, удирдлагатай ба клауд үйлчилгээ үзүүлэгчид NAKIVO-ын шийдлийг харилцагчиддаа VM BaaS ба DRaaS үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэдэг. NAKIVO нь дэлхий даяар 117 оронд 1,700 гаруй партнераар дамжуулан хэрэглэгчдэд үйлчилдэг, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компани болно. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй
www.nakivo.com
сайтаас танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
mongoliasales@qnap.com
Утас +886-2-2641-2000