Тайван, Тайпей, 2017. 11. 28 -QTS 4.3.4 бета хувилбарын нээлтийн дараа, ARM-суурьтай NAS нь снепшотыг дэмжиж, хэрэглэгчдэд NAS-д суурилсан IoT-ийн аппликейшнийг
QIoT Suite Lite ашиглан хэрэглэх боллоо. ARM-суурьтай NAS төхөөрөмж нь хэрэглэгчдэд IoT аппликейшнийг private cloud шийдлээр хялбар хөгжүүлэх боломжийг олгохоос гадна оюутан залуусд илүү хэмнэлттэй хялбар байдлаар анхны IoT төслийг бүтээн ашиглах боломжуудыг олгоно.
Эдгээр загварууд TS-x31X, TS-x31P, TS-x31P2, TS-x31+ болон TS-1635 QTS 4.3.4-руу шинэчлэлт (update) хийсний дараа, QNAP-ийн шинэчлэгдсэн QIoT Suite Lite-г дэмжинэ (NAS нь багадаа 2GB memory). Ингэснээр Хэрэглэгч IoT-ийн девайсуудыг NAS-тай холбож, IoT аппликейшнуудыг QIoT Suite Lite ашиглан суурилуулж, хурдан хөгжүүлж, удирдах боломжтой. Бүх өгөгдлүүдэд анализ хийж, шүүж, боловсруулагдаж public cloud сервис-руу экспортлогдохоос өмнө NAS private cloud дээр байршуулж болно. QNAP ARM-суурьтай NAS төхөөрөмжүүдэд QIoT Suite Lite ашиглан хэрэглэгчдэд хамгийн уян хатан, зардалд хэмнэлттэй хялбараар IoT хөгжүүлж эхлэх боломжтой.
QIoT Suite Lite -ийн архитектур нь уян хатан учир олон тооны гуравдагч сервисийг нэгтгэдэг. Жишээ нь: боард хөгжүүлэгч болон гарааны багцыг дэмждэг Arduino Yun, Raspberry Pi®, Intel® Edison, болон MTK LinkIt™ Smart 7688 (Duo); (үүгээр хязгаарлагдахгүй) ; эдгээр нь QNAP NAS дээр хадгалагдсан төхөөрөмжүүдийн цугларсан өгөгдлийг API-р share хийж Microsoft® Power BI dashboard ашиглан өгөгдөлд менежмент болон дүн шинжилгээ хийнэ; тодорхой хэдэн QNAP NAS-ын моделиуд AWS Greengrass-ын хөшүүргийн систем болж Amazon® cloud computing дэмжинэ.
QIoT Suite Lite дэлгэрэнгүй бичлэгийг энд дарж үзнэ үү
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
mongoliasales@qnap.com
Утас +886-2-2641-2000